Хурим, сэвлэг үргээх ёслол зохион байгуулахыг хориглов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-10 17:33:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 329-өөр нэмэгдэж, нийт 11756 боллоо.

Сүүлийн үeд шинээр халдвар авсан хүний тоо өдөрт 600 гаруй бүртгэгдэж байсан бол одоо өдрөөс өдөрт буурч байгаа аж.

Гэвч иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, коронавирусний халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан зарим үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох тухай Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэр гарчээ.  

Тодруулбал, хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, дайллага цайллага зэрэг үйл ажиллагааг энэ он дуустал хориглохоор болсон байна. Мөн баар болон кофе шоп, зоогийн газар зэрэг хоолны үйлчилгээг танхимаар явуулахыг хориглосон хэм хэмжээ тогтоосон захирамж гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ