ӨНӨӨДӨР: "Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төсөл"-ийн нээлт болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-15 07:45:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:

9.40 цагт “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчид үйлчлэх төвд “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно.
10.00 цагт
ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99827787, 99768798
10.00 цагт
Улсын ерөнхий прокурорын газарт "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89810249
10.00 цагт
Монголын үндэсний их сургуульд тус сургууль болон БНСУ-ийн Чусон их сургуулийн хамтран бүтээсэн сувилахуйн 13 төрлийн номын нээлт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо  “ОСНАА-ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ САЛБАР” хөдөлгөөн өрнүүлж, БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлнэ. Утас: 88362418   99053606
14.00 цагт МУИС-д тус сургууль, “Андореан” компанийн "Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төсөл"-ийн нээлт болно. Утас: 89111317

18.00 цагт Чойжин ламын сүм музейд 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа болно.

Холбоотой мэдээ