Коронавирусний халдварын тохиолдол 6000-д хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-15 19:00:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 349 шинжилгээ хийснээс 75 тохиолдол илэрсэн байна. 


Тодруулбал тус аймгийн төв Есөнбулаг суманд 26, Бугатад 1, Шаргад 1, Цээлд 3, Чандманад 5, Тайширт 1, Бигэрт 3, Баян-Уулд 11, Тонхилд 4, Төгрөгт 1, Жаргаланд 6, Эрдэнэд 6, Халиунд 3, Дэлгэрт 1, Даривд 3 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд 6094 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна хэмээн ЭМГ-аас танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 986 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 834 хүний биеийн байдал хөнгөн, 130 нь хүндэвтэр, 19 нь хүнд, 3 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 91 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 5100 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 1832 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.


Холбоотой мэдээ