16 иргэний биеийн байдал нэн хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-20 17:03:01

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар өвчилж гэрээр болон эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдээс 2724 нь хөнгөн, 304 нь хүндэвтэр, 109 нь хүнд, 16 нь нэн хүнд байна. 

Сүүлийн 24 цагт Дорнод аймагт PCR шинжилгээгээр 38, түргэвчилснээр 317 тохиолдол батлагджээ. Тодруулбал, Хэрлэн суманд 201, Баяндун 8, Баянтүмэн 11, Баян-Уул 19, Булган суманд 7, Гурванзагал 1, Дашбалбар 12, Матад 16, Сэргэлэн 5, Халхгол 16, Хөлөнбуйр 7, Цагаан-Овоо 25, Чойбалсан суманд 8, Чулуунхороот суманд 19 тохиолдол батлагдсан байна. Гэрээр 1643, эмнэлэгт 1510 иргэн эмчлүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ