ДОРНОД: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 91 ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дорнод аймагт энэ онд засвар, шинэчлэлийн 91 ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагааг зарлаж, 88.7 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Хуучны орон сууцны барилгуудын гадна фасадын засварын ажил эхэлсэн гэж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээлэв. Тухайлбал, энэ онд 9 дүгээр багийн 4 дүгээр байр, 8 дугаар багийн орон сууцнуудын гадна фасадыг шинэчлэн засварлана.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 5 дугаар сарын
31-ний дотор бүх худалдан авах ажиллагааг зарлаж, гэрээг байгуулсан байх
хуулийн хугацаатай. Одоогоор арван ажлыг гүйцэтгэх хүсэлт гаргагчдын материалыг
хүлээн авч, сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэв.
Харин энэ онд Хэрлэн голын модон гүүрийг төмөр бетон
болгох, Хэрлэн сумын 1 дүгээр багт 640 хүүхдийн сургууль барих, БОЭТ-ийн
барилгад их засвар хийх зэрэг найман ажлын улсын төсвийн 124,9 тэрбум төгрөгөөр
хийж гүйцэтгэнэ.