Газрын тосны 19-р талбайд хийх жагсаалыг цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-21 13:31:08

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдвар болон үхрийн арьс товруутах өвчний тархалт их байгаа учраас Дорнод аймгийн Онцгой комиссоос газрын тосны 19-р талбайд хийх гэж байсан жагсаалыг цуцалжээ. Тодруулбал, газрын тосны 19, 21-р талбайг ашиглаж байгаа "Петро Чайна Дачин Тамсаг" компани өнгөрсөн онд Матад, Халхгол сумтай гэрээ байгуулж, 2018, 2019 оны гэрээг нөхөн үйлдэж, сум тус бүрт 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр, 2020 оноос эхлэн жил бүр 450 мянган доллар олгох бөгөөд үүний 400 мянган долларыг нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 50 мянган долларыг нь мөнгөн хэлбэрээр олгохоор тусгасан байдаг. Гэвч 50 мянган долларыг Матад, Халхгол сумын сум хөгжүүлэх санд байршуулснаас бусад гэрээний үүргээ биелүүлээгүй аж. 

Мөн Газрын тосны 20-р талбайд хууль бусаар хайгуул явуулсан "Петро Матад" компаниар байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил хийгдэхгүй байгаа зэрэг асуудлаар "Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл" ТББ болон нутгийн иргэд Газрын тосны 19-р талбайд жагсаал хийхээр төлөвлөөд байсан юм. 

Газрын тосны 19, 21-р талбайд коронавируст халдвар илэрсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. 

Холбоотой мэдээ