100 байцаагч наадмын талбайд хяналт тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-07-04 17:59:11

МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Энхбатаас наадмын талбайд дээр тавих хяналтын талаар тодрууллаа.

Тэрбээр, “Наадмын талбайд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад тавих эрүүл ахуйн стандарт гэж байдаггүй, мөрдвөл зохих зөвлөмж гаргадаг. Улсын баяр наадмаар үйлчилгээ явуулах эрхийг нийслэлийн төвийн 6 дүүрэгт олгоно.

Хүй долоон худагт үйлчилгээ явуулах эрхийг Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт, Төв цэнгэлдэхэд үйлчилгээ явуулах эрхийг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэг дээр олгоно.

Төв цэнгэлдэх орчмын барилга олширсонтой холбоотой цахилгааны ачаалал нэмэгдсэн. Тиймээс цахилгаан зуух ашиглахыг хориглож байгаа. Иймд газны үйлдвэрүүдэд дүүрэг тус бүрээр нь хариуцуулан  хийн  холболт болон баллон худалдах эрхийг олгож байна.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчмын уснаас дээж авч шинжилгээ хийж эхэлсэн. Наадмын өдрүүдэд манай байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж хяналт тавина” гэлээ.

З.Эрэвгийлхам

Холбоотой мэдээ