Израилд вакцин хийлгээгүй багш нарыг хичээл заахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-24 09:09:59

ЙЕРУСАЛИМ. /Times of Israel/. Израилд коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй багш нарын PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу “сөрөг” гараагүй тохиолдолд сургуулийн бүсэд нэвтрэхийг хориглоно гэж тус улсын Боловсролын яамнаас пүрэв гарагт мэдэгджээ.


Уг шийдвэрийн дагуу вакцинжуулалтын гэрчилгээ болон халдвар аваад эдгэрснийг нотлох бичиггүй багш нар 84 цагийн өмнө коронавирусний түргэвчилсэн шинжилгээг зайлшгүй өгсөн байх шаардлагатай байна.


Энэхүү хориг арга хэмжээ нь Израилд вирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус улсын засгийн газраас халдварын өвчлөлийг бууруулах чиглэлээр хийж буй ажлын нэг хэсэг юм.


Яамны мэдэгдлийн дагуу эдгээр нөхцөлийг хангаагүй сургууль, цэцэрлэгийн багш нарт ажиллаагүй өдрүүдийн цалинг нөхөж олгохгүй байхаар шийдвэрлэсний зэрэгцээ “Zoom” үйлчилгээ ашиглан цахим хичээл заахыг хоригложээ.

 

Холбоотой мэдээ