Халдварын 221 тохиолдол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-25 14:21:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас өгсөн мэдээгээр 9 дүгээр сарын 25-ны 8.00 цагийн байдлаар тус аймгийн 12 суманд халдварын 221 тохиолдол нэмэгдэж, нийт тохиолдол 5672 болжээ. Өөрөөр хэлбэл Наран сумаас бусад бүх суманд шинээр халдвар илэрчээ.

13 сумын халдварын нөхцөл байдлыг танилцуулбал, Баруун-Урт 3149, Мөнххаан 404, Уулбаян 89, Сүхбаатар 284, Эрдэнэцагаан 339, Баяндэлгэр 204, Онгон 293, Түвшинширээ 153, Түмэнцогт 119, Наран 256, Халзан 145, Дарьганга 95, Асгат суманд 100 тохиолдол батлагдаад байгаа юм. Энэ тоо цаашид ч тогтмол өсөх төлөвтэй байгааг анхааруулж байгаа. Халдвар авсан иргэдийг биеийн байдлаас шалтгаалан эрүүл мэндийн байгууллага болон гэрээр эмчилж байгаа ч ажиллах хүн хүчний асуудал сумдад тулгарч байгааг хэллээ. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахиж, үүргээ биелүүлэх хариуцлагатай цаг үе ирээд байгааг сануулав.

Одоогоор нийт 2484 иргэн халдварын улмаас эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 284 нь АНЭ-т, 441 нь сумдын ЭМТ-д, 1760 нь гэрийн эмчилгээнд байна. Мөн эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй 31, хүүхэд 134 байгаа аж. 

Холбоотой мэдээ