Баяр наадмын төсөв тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-05 13:11:28

7 дугаар сарын 15,16-нд сумдын наадам нэгэн зэрэг эхэлж, 21-23-ны хооронд аймгийн төвийн наадам болно.

Өнгөрсөн жилүүдэд Булган аймгийн Засаг даргын хэрэгжүүлж байгаа "Морин хуур" хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн 600  морин хуурч, бий биелгээний багийнхан наадмын нээлтийг чимдэг байсан. Энэ жил 900 орчим морин хуурч гарах байсан боловч тэднийг хооллож, байрлуулах байр хүндрэлтэй болсон учраас цөөлж сонгон шалгаруулж оролцуулахаар болжээ. Удахгүй баяр наадмын төсөв батлагдана гэсэн мэдээллийг Булган аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

                                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ