“Rolls-Royce” дан цахилгаан автомашин үйлдвэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /CNBC/.
Их Британийн тансаг зэрэглэлийн
автомашин үйлдвэрлэгч “Rolls-Royce” брэнд 2030 он гэхэд дан цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэдгээ лхагва
гарагт мэдэгдлээ.
Мөн 2023 оны
дөрөвдүгээр улирлаас зах зээлд нийлүүлэх “Spectre” хэмээх анхны бүрэн цахилгаан автомашиныхаа
туршилтыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
“Энэхүү шинэ
автомашин нь дан цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилгын маань эхлэл болно. 2030
он гэхэд бид дотоод шаталтын хөдөлгүүртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж,
худалдаалахаа зогсооно” гэж “Rolls-Royce”-ын гүйцэтгэх захирал Торстен Мюллер-Отвос мэдэгджээ.
Харин “Rolls-Royce”-ыг эзэмшдэг “BMW” компанийн хувьд бензин хөдөлгүүртэй авмомашины
үйлдвэрлэлээ хэзээнээс зогсоохоо хараахан мэдэгдээгүй байгаа ч 2030 он гэхэд тээврийн
хэрэгслүүдийнхээ 50 хувийг цахилгаан болгох зорилт дэвшүүлээд байна.
Мөн “Tata
Motors” компанийн “Jaguar” брэнд 2025 он гэхэд, “Volkswage” компанийн “Bentley Motors” болон “Daimler” компанийн “Mercedes Benz” 2030 он гэхэд дан цахилгаан автомашин үйлдвэрлэхээ
мэдэгдээд байгаа билээ.