Сүүлийн 24 цагт шинээр 139 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
sarantsetseg@montsame.mn
2021-10-02 12:35:30

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 139 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9155 боллоо. Үүнээс Зуунмод суманд 41, Заамарт 17, Борнуурт 16, Баянчандманьд 13, Батсүмбэрт 11, Эрдэнэсантад 11, Архустад 8, Бүрэнд 6, Жаргалантад 3, Сүмбэрт 3, Баянхангайд 2, Баянцагаанд 2, Баянцогтод 2, Дэлгэрхаанд 2, Алтанбулагт 1, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 9068 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7609 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 33 хүн нас бараад байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эмчлүүлж буй 1426 өвчтөн байгаагаас эмнэлэгт 640, гэрийн эмчилгээнд 786 иргэн байна. Үүнээс 1146 насанд хүрэгч, 27 жирэмсэн эх, 253 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 43 иргэнийг хяналтад авч, 403 иргэн хяналтаас гарч, 1473 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Холбоотой мэдээ