“Apple” ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-13 09:37:08

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн “Apple” компани чипний хомсдолоос болж шинэ “iPhone 13” ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, анх төлөвлөснөөсөө 10 саяар цөөн төхөөрөмж гаргаж магадгүй тухай “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээллээ.


Тус агентлагийн мэдээлж буйгаар, “Apple” компани энэ оны сүүлийн гурван сард 90 сая ухаалаг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч “Apple”-ийн түншүүд болох хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Broadcom, Inc”, “Texas Instruments, Inc” компаниуд хангалттай тооны чипээр хангаж чадахгүй байгаа тул үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулахаар болжээ.


“Apple” компани жил бүрийн намрын танилцуулгынхаа үеэр ухаалаг гар утас, таблет, ухаалаг цагныхаа шинэ загваруудаа танилцуулсан билээ. "Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, тус компани “MacBook Pro” зөөврийн компьютерынхоо шинэ загварыг энэ сарын 18-нд танилцуулахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээ