Дархан нэртэй таван иргэнд дурсамж хадгалуулав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-10-15 15:05:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс зарим иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал Дархан хотын 60 жилийн ой энэ сарын 17-ны өдөр тохионо. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт төрж өссөн,одоо амьдарч буй Дархан нэртэй таван иргэнд Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдөр хүндэтгэл үзүүлж дурсамж хадгалууллаа.

Тус хэлтсийн дарга М.Хувьзаяа: Эдгээр иргэдэд түүхт ойн баярын мэндийг хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулан эцэг эхээс хайрласан алдар нэр, төрөлх хотынхоо Дархан хэмээх нэрийг өндөрт өргөж явахыг хүсэн ерөөөлөө. Мөн тус хэлтсийн хамт олон хотынхоо ойг тохиолдуулан ажлын байраа тохижуулж, албан хаагчид төрийн үйлчилгээ авсан хүн бүрт Дархан хотын баярын мэнд дэвшүүлж, хотын товч түүхийг бичсэн бэлгийг өгч үйлчилж байна. 

 

Холбоотой мэдээ