Хөрөнгийн биржид өнөөдөр 1.1 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-20 19:00:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 37 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 291.9 сая төгрөгийн үнийн дүнтэйгээр арилжив. Энэ өдөр 20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс (MRX+15%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+14.99%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT+6.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-8.33%), "ЛэндМН ББСБ" (LEND-5.37%) болон "Хай би ойл" ХК (HBO-4%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 62,088 ширхэг нэгж эрхийг 35.9 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг Инвескор-1 бондыг 10 сая төгрөгөөр, 9 ширхэг Инвескор-2 бондыг 873 мянган төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс 0.26 хувиар буурч 39,344.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,834,164,143,327 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ