Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 19.6 хувиар өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
anudaritsagaan@gmail.com
2021-10-21 15:51:40

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт /FDI/ энэ оны эхний есөн сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар өссөн гэж тус улсын Худалдааны яамнаас лхагва гарагт мэдээлжээ.


Түүнчлэн, 1-9 дүгээр сарын хооронд санхүүгийн салбарын бус хөрөнгө оруулалтын хэмжээ 859.5 тэрбум юаньд хүрсэн байна. Ам.доллароор тооцвол, БНХАУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 129.3 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.2 хувиар өсжээ.


Тус улсын үйлчилгээний салбарт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 22.5 хувиар өссөн бол өндөр технологийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилийн өмнөх үетэй харьцуулахад 29.1 хувиар өсжээ.


Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /ASEAN/ хөрөнгө оруулалтын хэмжээ 31.4 хувиар өссөн бол “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөрөнгө оруулалт 31.9 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ