"Тэнгэрлиг медиа групп", “УИД", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-21 18:04:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 38 ХК-ийн 327.1 сая ширхэг хувьцааг 215.9 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+14.99%), "Улсын их дэлгүүр" (UID+12.44%) болон "Булган ундрага" ХК (BUN+4.61%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш (NKT-11.11%), "Бэрх Уул(BEU-7.18%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-6.04%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 58,736 ширхэг нэгж эрхийг 22.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.99 хувиар буурч 40125.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,875,895,342,393 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ