Их Британид хуучин гар утас, зөөврийн компьютероос алт "олборлоно"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-10-22 15:06:58

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Хатан хааны зоосны ордон (Royal Mint) байгаль орчны бодлогын хүрээнд эвдэрсэн гар утас, зурагт, зөөврийн компьютерын эд ангиас алт "олборлож" эхэлнэ.


Хуучин ухаалаг утас болон бусад цахилгаан хэрэгслийн эд ангиудаас алт гаргаж авах, дахин боловсруулах үйлдвэрийг Уэльст байгуулах бол технологийг нь Канадын “Excir” гарааны компани хариуцах аж. Их Британийн Хатан хааны зоосны ордон тус компанитай гэрээнд гарын үсэг зуржээ.


“Excir” компани хэдхэн секундийн дотор цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алтны 99 хувийг эргүүлэн авдаг технологи бүтээсэн байна. Тус компани одоо "хаалттай эдийн засгийг" хангахын тулд цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулж, бүх материалыг дахин ашигладаг болгохоор ажиллаж байгаа ажээ.


Хатан хааны зоосны ордон энэ технологийг хэдийнэ туршсан бөгөөд 999.9 хувийн сорьцтой цэвэр алт гаргаж авчээ. Хэрэв технологийг сайжруулбал палладий, мөнгө, тэр ч байтугай зэс “олборлох” боломжтой гэнэ.


Холбоотой мэдээ