Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-10-22 16:02:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

 

Энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 24-нд Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулс болон Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 25-нд өдөртөө бага зэрэг сэрүүснэ.

Холбоотой мэдээ