615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-22 19:10:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг зорилтот жилийн хүрээнд малчид өвөлжөө, хаваржааныхаа дэргэд 1000 м.кв талбайд өвс тэжээл, төмс, хүнсний ногоо тарих боломжийг нээж өгсөн. Энэ дагуу 19 сумын 615 малчин өөрийн эзэмшлийн хашаа хороо, өвөлжөөндөө малын тэжээлээ тариалж, урьдчилсан байдлаар 492 тонн тэжээл хураан авсан байна. Малчид малынхаа ногоон тэжээлийг өөрсдөө тарьж, ургуулж байгаа нь улсын хэмжээнд сайн туршлага болж байгаа юм.

Мөн аймгийн Засаг даргаас сум бүрт атаршсан талбайгаа сэргээж, малын тэжээл тариалах чиглэл өгсний дагуу аймгийн хэмжээнд 5635.8 га талбайд малын тэжээл тариалсан нь урд онтой харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Урьд нь 2019 онд 730 га-д, 2020 онд 2300 га-д малын тэжээл тариалж байжээ. 

Холбоотой мэдээ