Төрийн албаны ерөнхий шалгалтад 213 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-27 16:20:05

Архангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын турш явуулсан. Нийт 8313 иргэн, үүнээс Архангай аймагт 213 иргэн бүртгүүлээд байна.

Одоогийн байдлаар шалгалтад бүртгүүлэгчдийн мэдээллийг нягтлах, баталгаажуулах үйл явц үргэлжилж байна.

Шалгалтын хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 8-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс аймаг, нийслэлд тусгай хуваарийн дагуу шалгалтын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ