Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-08 10:30:06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулж, Ерөнхий сайдыг томилно.

МАН-аас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр намын бага хурлаараа шийдвэрлэсэн. Чуулганы өмнө 11.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар зарлав. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ