Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байх боловч, 3-наас
баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон
шуурга шуурч, эрс хүйтэрнэ.
2021 оны 10 сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар
солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас
орохгүй.
Салхи нутгийн зүүн
хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн
уулсаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр
10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр.
5-7 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан
байна.
2021 оны 11 дүгээр сарын 01- 05 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
1-нд баруун болон төвийн
аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутгаар цас, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4-нд
баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи
2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 3-нд баруун аймгуудын
нутгаар, 4-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон
шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18
хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм
дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.
3-наас баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс
хүйтэрнэ.