Дэлхийн худалдааны хамгийн том хэлэлцээр ирэх нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЖАКАРТА. /Xinhua/.
Дэлхийн худалдааны хамгийн том
хэлэлцээрт тооцогдож буй Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр
/RCEP/ 2022 оны нэгдүгээр
сараас хүчин төгөлдөр болно гэж Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ Хэрэг эрхлэх газар лхагва гарагт мэдэгдлээ.
Хэрэг эрхлэх газар энэхүү хэлэлцээрийг соёрхон баталсан баримт бичгийг АСЕАН-ы гишүүн зургаан орох болох Бруней Даруссалам, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам, гишүүн бус Австрали, БНХАУ, Япон, Шинэ Зеландаас хүлээн авчээ.
“Гарын үсэг зурсан орнууд хэлэлцээрийг ийнхүү богино хугацаанд соёрхон баталсан нь зөвхөн бүс нутгийн хүн амд төдийгүй дэлхий дахинд үр ашигтай шударга, нээлттэй олон талт худалдааны тогтолцоог бий болгохын төлөөх үүрэг амлалтын бодит тусгал юм” АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Лим Жок Хой мэдэгдсэн байна.
Мөн энэхүү хэлэлцээр хүчин
төгөлдөр болсноор “COVID-19”
цар тахлын үр дагавраас эдийн засгийг сэргээх үйл явцад асар их түлхэц үзүүлнэ
гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.
Дэлхийн чөлөөт
худалдааны хамгийн том бүсийг байгуулах хэлэлцээрт 2021 оны 11 дүгээр сард АСЕАН-ы
гишүүн 10 орон, тэдгээрийн түнш таван орны төлөөлөгчид гарын үсэг зурсан юм. Үүнд,
АСЕАН-ы гишүүн зургаан орон, гишүүн бус гурван орны парламент соёрхон баталснаас
60 хоногийн дараа хэлэлцээр хүчин төгөлдөр болно хэмээн тусгажээ.