Сүхбаатар аймагт хүчилтөрөгчийн үйлдвэр шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-09 18:07:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт хүчилтөрөгчийн үйлдвэр барих нэн шаардлагатай гэдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Учир нь коронавирусний халдвар авч, биеийн байдал нэн хүнд болон хүнд байгаа иргэд байнгын хүчилтөрөгч залгуулах шаардлагатай. Харин тус аймаг өөрөө хүчилтөрөгчийн үйлдвэргүй учир хоёр хоног тутамд Улаанбаатар хот руу явж баллоноо цэнэглэдэг. Ингэснээр хугацаа алдах, эмчлүүлэгчид хүчилтөрөгчийн дутагдалд орж олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй байдаг гэнэ.


Нэн хүнд болон хүнд иргэдийг хэвтүүлэн эмчилдэг халдварын эмнэлэг нь хүчилтөрөгчийн 30 ширхэг баллонтой. 15-ыг нь эмчилгээнд ашиглаж байхад 15-ыг нь цэнэглэх байдлаар ээлжлэн ашигладаг. Нэг иргэнд өдөрт 2-3 ширхэг баллон хүчилтөрөгч залгадаг. Эмнэлгийн ачаалал ихсэх үед нэг баллоноос 2-3 хүнд зэрэг хүчилтөрөгчийг залгах тохиолдол ч гардаг. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд хүчилтөрөгчийн баллон болон холбогч хоолойн хомсдолтой байдаг гэдгийг хэлж байна.

АНЭ амьсгалын 12 ширхэг аппараттай. Гэвч эдгээрийг эмнэлэг хооронд зөөвөрлөн ашигладаг аж.

 

Холбоотой мэдээ