Оросын тамирчин Дарья Клишинад IAAF олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/ Орос улсын уртын хариалтын тамирчин Дарья Клишнинад олон улсын тэмцээнүүдэд оролцох эрх олгов.
“Оросын тамирчин Дарья Клишина хараат бус тамирчны хувиар олон улсын тэмцээнүүдэд тавих шаардлагуудыг хангасан тул IAAF –ийн зөвлөл ийн шийдвэрлэлээ” хэмээн тус холбооны хэвлэлийн албаны мэдээнд дурджээ. Уг мэдээнд цааш, Дарья Клишина нь зохион байгуулагчдаас олгосон зөвшөөрлийн дагуу олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжтой . Зохих баримт бичгүүд бэлэн болсны дараа IAAF зохион байгуулагчдад тамирчин бүсгүйг тэмцээнд оруулах тухай албан ёсоор бичгээр мэдэгдэнэ” гэжээ.
Өмнө 6 дугаар сарын 17 -ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) Оросын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар Оросын баг тамирчдад өмнө авсан хоригийг сунгасан юм. Мөн сарын 21-нд Лозаннад хуралдсан Олон улсын Олимпийн хорооны хурлаас Оросын хөнгөн атлетикийн шигшээ багийг Рио-де-Жанейрогийн 2016 оны Олимпийн наадмаас хасах шийдвэр гаргасан билээ.
Москва хот. А.Огторгуймаа