Эрдэмтэд нэгэн зэрэг 35 таталцлын долгион шинээр илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-11-10 17:16:06

ВАШИНГТОН. /nat-geo/. АНУ-ын “LIGO”, Италийн “VIRGO” болон Японы “KAGRA” ажиглалтын төвийн эрдэмтэд нэгэн зэрэг 35 таталцлын долгион шинээр илрүүлсэн тухайгаа мэдээлжээ.


Таталцлын долгион нь тэгш бус хурдтай хөдөлж буй аливаа матераас ялгардаг боловч бүртгэхэд хэцүү маш бага хэмжээтэй тул илрүүлэхэд маш хэцүү байдаг. Тиймээс одоогоор таталцлын долгионыг хоёр хар нүх, эсвэл хоёр нейтрон од мөргөлдөх үед бүртгэх боломжтой ажээ.  


Шинээр бүртгэсэн 35 таталцлын долгионы 32 нь хар нүхний нэгдлээс гарсан байж магадгүй гэж эрдэмтэд мэдэгдсэн байна.  Харин хоёр нь хар нүх нейтрон одыг залгих үед үүссэн долгионтой төстэй байжээ.


Альберт Эйнштейнийг таталцлын долгион байдаг гэж таамаглаж байснаас 100 жилийн дараа ийм долгионыг илрүүлснээ Америкийн эрдэмтэд 2016 оны хоёрдугаар сард мэдэгдсэн билээ. Тухайн үед эрдэмтэд "LIGO", "VIRGO" ажиглалтын төвүүдийн илрүүлэгчээр биднээс 1.3 тэрбум гэрлийн зайд орших сансрын алс уудамд хоёр хар нүх мөргөлдсөнөөс үүссэн “орон зай-цаг хугацааны долгионыг” бүртгэжээ. Үүнээс хойш одон орон судлаачид таталцлын долгионы 64 эх үүсвэрийг нэмж бүртгэсэн бөгөөд одоо тэдний тоо 90-д хүрсэн байна.


Холбоотой мэдээ