Бүргэдийн баярыг ирэх сарын 4, 5-ны өдөр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол
Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын
хамгаалалтын захиргаа хамтран "Бүргэдийн баяр 2021" аялал жуулчлалын үйл
ажиллагааг Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион
байгуулна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2021
оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 938 дугаар захирамжаар уг үйл ажиллагааг
зохион байгуулах ажлыг хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан
байна.
Энэ жил 22 дахь удаагаа болох Бүргэдийн баяраар
бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдал /шахыру/, бүргэдээ сургасан байдал /шырга
салу/-аа сорин өрсөлдөх бөгөөд бүргэдчдийн хувцас, бүргэдийн болон морины тоног
хэрэгсэл зэргийг ч шалгаруулна.
Түүнээс гадна казахын ард түмний уламжлалт
тоглоом болох тенге илу /мөнгө шүүрэх/, кыз куар, көкпар /тулам булаалдах/
тэмцээн, мөсний Урианхай сурын харвааг тус тус зохион явуулах ажээ.
Ташрамд сануулахад, Бүргэдийн баяр нь уламжлал ёсоор жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт болдог байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм.