“Е-Mongolia”-д 74 үйлчилгээг нэгтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-11-15 17:29:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн төрийн 12 байгууллагын 74 үйлчилгээ цахимжиж e-Mongolia-д нэгдлээ. Тодруулбал  e-Mongolia төслийн баг Орхон аймагт ажиллаж, төрийн зарим үйлчилгээг системдээ нэгтгэсэн байна. Ингэснээр Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймаг  e-Mongolia нэгдээд байна.

Мөн Орхон аймгийн төрийн алба хаагчдад  өнөөдрөөс эхлэн e-Mongolia системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгуулж байна. Тус системд төрийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэгтгэж, иргэд давхардсан тоогоор 5.6 сая төрийн үйлчилгээг цахимаар авч, 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

Холбоотой мэдээ