Францын довтлогч Гризманн “Евро-2016”-гийн шилдэг тоглогч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-12 15:09:13

ПАРИС. /KAZINFORM/. Францын довтлогч Антуан Гризманн “Евро-2016” хөлбөмбөгийн ЕАШТ-ий шилдэг тоглогчоор тодорчээ.

Өнгөрсөн ням гарагт болсон ЕАШТ-ий шувтаргын тоглолтод хэдийгээр баг нь Португалын шигшээ багт хожигдсон боловч Гризманн “Евро-2016”-гийн үеэр долоон удаа талбайд гаран зургаан гоол оруулсан амжилтаараа шилдэг тоглогч болсон байна.

Евро-2016” тэмцээн зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэлх хугацаанд Францын 10 хотод болж өндөрлөсөн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ