Монгол Улс, ОХУ нислэгээ сэргээнэ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-11-18 07:48:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Тодруулбал, ОХУ-ын коронавирусний тархалттай тэмцэх шуурхай штабаас дээрх мэдээллийг ирүүлсэн байна. Ингэснээр долоо хоногт гурван удаа Улаанбаатар-Москва, долоо хоногт нэг удаа Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярскын нислэг үйлдэх боломжтой болох юм.

Холбоотой мэдээ