Маргааш Ичиножёо, Кирибаяама болон Хошёорюү, Чиёошома нар учраа таарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 5 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Таканошо /М-2/-той учраа таарч, түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваатай болж Озэки Такакэйшо, Аби /М-15/ нарын хамт башёг тэргүүлж байна.
Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Дайэйшо /М-1/-той барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Сэкиваке Мэисэйтэй барилдан түүнд ошитаоши мэхээр унаснаар 5 унаатай, нэг ч даваагүй байна. Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Такаясү /М-5/-тэй хүч үзэж түүнд мэхээр унаж 1 даваа, 4 унаатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Котоеко /М-8/-той учраа таарч түүнийг ошидаши мэхээр давснаар 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ энэ өдөр Ура /М-7/-тай таарч барилдан түүнд тоттари мэхээр унаж 3 даваа 2 унаатай болов.
Маргааш Хошёорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхантай, Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй тус тус учраа таарч барилдана.
Сэкивакэ Митакэүмитэй Вакатакакаге /М-1/ таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваатай явсан Митакэүмиг нэг унаатай болгов.
Озэки Такакэйшо, Мёогирюү
/М-3/-тэй хүч үзэн түүнийг ошидаши мэхээр давж 5 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд байгаа бол