Футзалын дээд лигийн клубүүдэд Ковидын үеийн дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос цар тахалтай хүнд нөхцөлд дээд зэрэглэлийн тэмцээн уралдаануудаа зохион байгуулахын зэрэгцээ клубүүддээ Ковидын үеийн дэмжлэг үзүүлэх юм байна.
Тухайлбал, футзалын дээд лигийн 10 клубт “Ковид-19” цар тахалтай үед үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор 2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Өчигдөр МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Футзалын дээд лигийн клубүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодол солилцож, гишүүн байгууллагуудаа дэмжиж ажиллахыг мэдэгдлээ. Санхүүгийн тайлангаа өгсөн клуб тус дэмжлэгийг хүртэх шударга шалгууртай учраас бүх клуб адил эрх эдлэх юм.
Хөл бөмбөгийн үзүүштэй
нэгэн төрөл футзалын спортын хөгжилд гар бие оролцож буй тоглогч,
дасгалжуулагч, клубүүддээ МХБХ-ноос амжилт хүслээ.