Зарим суманд аж ахуй нэгжийн тооллого дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-19 12:47:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт аж ахуй нэгжийн тооллого энэ сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар 61,3 хувьтай үргэлжилж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Энэ сарын 1-нээс эхэлсэн уг тооллого энэ сарын 30-нд дуусах юм. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү тооллогод энэ удаад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг мөн хамруулж байгаагаараа онцлог. Тооллогын үйл явцыг танилцуулахад Мандал-Овоо, Цогт-Овоо суманд тооллого дууссан байна. Баяндалайд 94 хувь, Хүрмэн суманд 90 хувьтай байгаа нь аж ахуй нэгжүүд тооллогод хамгийн өндөр дүнтэй хамрагдаж байна. Харин Гурвантэст 46,4 хувь, Цогтцэцийд 47,6 хувьтай байгаа нь тооллогод хамгийн бага хувьтай хамрагдаж байгаа аж.  

Холбоотой мэдээ