Ли Көцян: Улам ойр дотнын сайн хөрш, сайн түнш болцгооё

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-13 10:53:35

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт Монгол-Хятадын харилцааны талаар дараах нийтлэлийг өгсөн юм. Нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие удахгүй үзэсгэлэнт сайхан Монгол оронд айлчлах гэж байна. Хятад Монгол хоёр орон сайн хөрш, сайн түнш юм. Энэ айлчлалд би маш их найдлага тавьж байна.

     Хятадын ард түмэн Монголын тухай ярихад, эн тэргүүнд найрсаг зочинсог, асвар цайлган зан араншинтай монгол найз нөхөд санагдаж, хөвөө хязгааргүй өргөн уудам тал нутаг, уралдан давхилдах хөлөг морьд сэтгэлд буудаг билээ. Монгол улсын "Улаанбаатарын үдэш" хэмээх нэгэн дуунд "Охюу тэнгэрийн одод түгээд, орон байрын гэрэл цацраад", "Ижил хосын өргөө гэрээс, итгэл баярын аялгуу дуурсаад" гэж дуулдаг нь сайн сайхан, эвсэг зохицолт байдлын зураглал юм. Цуцалтгүй хичээл зүтгэлийн үрээр Монголын эдийн засаг нийгмийн хөгжил баярлууштай ололт амжилтуудад хүрч, ард иргэдийн амьдрал ахуй маш ихээр сайжирлаа. Улаанбаатар хот он сар тоолонд шинэчлэгдэн хөгжиж, амьжиргааны эрч хүч улам ихээр ундарч, орчин үеийн том хотын хөгжил дэвшлийн уур амьсгалаар бялхаж байна. Монголын ард түмний хөгжлийн ололт амжилтад Хятадын ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байна.

     Хятад Монгол хоёр орон уул усаараа харилцан залгалдаж, эх газрын 4700 гаруй км хамтын хилийн шугамтай бөгөөд энэ нь Хятад улс болон хөрш зэргэлдээ орнууд хоорондын эх газрын хамгийн урт хамтын хилийн шугам юм. Найрсаг сайн хөршийн хувьд, хоёр орон соёл хүмүүнлэгийн холбоотой, ашиг сонирхлын харилцаатай байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдтай урагш ахисан байна. 2014 оны 8-р сард Си Зиньпин дарга Монгол улсад айлчилж, Монголын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үед дэвшин орсон билээ. Монгол улсад хийх миний энэ удаагийн айлчлалын зорилго бол хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ахиулж, хоёр орны найрамдлын холбоосыг улам чангалан, улам батжуулахын төлөө юм.

        Хөршийн харилцаа харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэлд тулгуурладаг. Харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэл бол хамтын ажиллагааны үүд хаалгыг нээх түлхүүр юм. Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнөөдрийн иймэрхүү шинэ төлөв байдалд хүрч чадсан нь хоёр орон стратегийн өндөрлөгөөс хоёр талын харилцааны хөгжлийн их чиг хандлагыг барьж чадсантай салшгүй холбоотой билээ. Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг баримтлан, эргэн тойрны улс орнуудтайгаа харилцахдаа элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх дипломат харилцааны үзэл ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Монголын харилцааг ямагт хөрш зэргэлдээ улс орнуудтай харилцах харилцааны чухал байранд тавьж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Монгол улс Хятад улстай харилцаа хөгжүүлэх явдлыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож, Хятад улсын чухал язгуурын ашгийн асуудал дээр Хятадын талыг дэмжидэг. Хятадын хуучин үеийн үгэнд: "Алсын хараа холын бодолтой байвал, аялалын зам саруул дардан байх болно" гэсэн мэргэн үг бий. Алсын хараа холын бодлоор их талыг сэтгэн бодолцох явдал нь хоёр орны харилцан итгэлцлийн үндэс суурь юм.

     Бээжин, Улаанбаатар тийм ч их хол биш. Өнгөрсөн хэдэн жилд хоёр орны удирдагчид "төрөл төрсөн" шиг ойр дотно харилцаж, Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хоорондоо харилцаа солилцоо, яриа хэлцлийн маш олон индэр байгуулав. Ирээдүйд хоёр талын өндөр дээд хэмжээний харилцаа холбоо, яриа хэлцэл улам бүр нягт болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орон бүр Ази тивийн хөгжиж байгаа улс орон юм. Монгол улсын олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцох явдлыг Хятадын тал дэмжиж, Монгол улсын АПЕК-т элсүүлэх явдлыг дэмжинэ гэдгээ тодорхой илэрхийлж, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд Монгол улсын зохиромжтой хэлбэрээр оролцохыг дэмжиж, Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол улс элсүүлэх явдалд нээлттэй байр суурь баримталж байна. Хоёр орон НҮБ, Ази-Европын дээд хэмжээний уулзалт/ASEM/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал/CICA/ зэргийн хүрээнд эрчтэй хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлэн, Хятад Монголын харилцааг улам уудам саруул замаар түргэн хурдтай хөгжүүлэх ёстой.

     Хөршийн утга учир нь хамтран ажиллаж, хамтдаа хожиход байдаг. Хамтдаа хожих явдал бол өнө удаан хамтран ажиллахын тулгын чулуу юм. Өнгөрсөн 20 жилд Хятад Монголын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилтуудад хүрч, хоёр талын худалдааны хэмжээ 50 дахинаар өсөн нэмэгдэж, Хятад улс олон жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч орон болсоор ирсэн бөгөөд дэд бүтцээрээ харилцан холбогдож нэвтрэх, суурь аж үйлдвэр, хүрээлэн буй орчны хамгаалалт зэрэг салбарууд дахь хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй тэлэн өргөжсөн байна. Хятад улс хамтын ажиллагааны явцдаа харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримтлан, шудрагыг ашгаас чухалчилж, нөгөө талынхаа ашиг сонирхолд анхаарал тавьж, Монгол улсын хөгжилд чин үнэнч туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Хоёр талын хамтран байгуулсан Мэн Синь-Баянгал цементийн үйлдвэр, Улаанбаатарын нисэх онгоцны шинэ буудалд нэвтрэх хурдны шинэ зам зэрэг барилга байгууламжууд нь тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжилд амьжиргааны эрч хүч сэлбэсэн юм. Амгалангийн дулааны цахилгааны станц цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлснээр, олон монгол айл бүл дулаалгатай болсон байна. Монгол улс байгалийн нөөц баялгийн давуу талаа ашиглаж, уул уурхайн нөөц баялгийн салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрэв. Өнгөрсөн жилд Хятад улс Монголын хонь үхрийн махны экспортод зориулан зам суваг нээн өгч, Монголын “цэвэр байгалийн гаралтай мах”-ыг Хятадын хүнсний захад оруулсан юм. Монголын “Говь” маркийн ноолуурын бүтээгдэхүүн Хятад улсын зах зээлд борлуулга сайтай байдаг. Ажил хэрэгч хамтын ажиллагаа маань хоёр орны ард түмэнд ил тодорхой өгөөж хүртээж байна.

     Хятад Монгол хоёр орон Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилга болон “Талын зам” санаачилгыг холбох асуудлаар тохиролцоонд хүрч, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны орон зайг өргөжин тэлээлээ. Хоёр орон сэтгэл нэгдэн урагшилж, төмөр зам, авто зам, хилийн боомт гарцуудын дэд бүтцээрээ харилцан холбогдон нэвтрэх түвшнийг дээшлүүлэн, уул уурхайн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах, эрчим хүч хангах, малын гаралтай бүтээгдэхүүнийг тухайн нутагт нь боловсруулах зэрэг салбар дахь үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлбэл зохино. Бид худалдааны нөөц хүчээ тасралтгүй нээн ашиглаж, хоёр талын худалдааны цар хэмжээг байнга өргөжүүлэн тэлэх ёстой.

     Хөршийн хайр сэтгэлгээ нь бие биеэ харилцан гүн ойлгодогт оршдог. Соёл хүмүүнлэгийн харилцаа солилцоо нь сэтгэл санаагаа ойлгон мэдэлцэхэд тусгтай байдаг. 2015 онд Монголоос давхардсан тоогоор нэг сая иргэн Хятадад жуулчилсан байна. Энэ нь Монголын нийт хүн амын гуравны нэг хувьтай тэцсэн үзүүлэлт болсон юм. Хоёр орны ард түмний найрсаг харилцаанд хүмүүсийн сэтгэлийг хөдлүүлсэн үлгэр их олон гарсан билээ. 2014 онд Улаанбаатар хотын хоёр настай нэг банди аз бусаар галын осолд өртөн хүнд түлэгдэж, тахир дутуу болох аюулд тулгаран, Бээжин хотноо ирж эмчилгээ хийлгэсэн юм. Хятадын иргэд халуун сэтгэлээр харамгүй хандив өргөсний ачаар тэр банди хөл дээрээ зогсож чадан илааршсан байна. Энэ нь Хятадын ард түмний зүгээс Монголын ард түмэнд халуун дотноор хандаж буйн чин сэтгэлийн бодит зураглал болсон юм. Үүнтэй адилаар, 2008 онд Хятадын Вэньчуаньд хүчтэй газар хөдлөн онц их гамшиг болсон үед, Монголын ард түмэн тэр даруйд нь тусламжийн халуун гараа сунгаж, Монголын уран бүтээлчид үүнтэй холбогдуулан тусгайлан ая дуу зохиож бүтээсэн юм. Тэр дуунд: “Найзууд маань, та нар ганцаардан гансрахгүй, та нарт учирсан гашуун зүдүүрийг бид хуваалцан туулна”/орчуулга/ гэж дуулдаг байна. Энэ нь Монголын ард түмний зүгээс Хятадын ард түмэнд гүн зузаан найрсаг сэтгэлээр хандаж буйг харуулсан юм.

     Эсэлт тэнцсэн айраг амттай, сэтгэл таарсан анд найдвартай. Хоёр орны ард түмэн, ялангуяа залуу үеийнхэнд харилцааны улам олон нөхцөл боломж хангахын тулд, хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Өдгөө Монголоос Хятадад суралцаж буй оюутан сурагчдын тоо 10 мянга гаруй байгаа бөгөөд үүнд 7000 гаруйд нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг хүртэж байгаа юм. Монгол улстай хамтран эрдэм чадвартай хүмүүсийг олноор бэлтгэн хүмүүжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн Монголын иргэдийн Хятадад ирж бизнес эрхлэх, аялан жуулчлахад бид улам их тус дөхөм үзүүлэх бөгөөд Монголын улам олон найз нарын Хятад орноор аялан зугаалж, амран танилцахыг сайшааж байна. Саяхнаас Хятадын “Бээжин залуус” хэмээх олон ангит киног Монгол улсад телевизаар цацаж эхэлсэн бөгөөд Монголын урлагийн хамтлаг ч Бээжинд морин хуурын концерт тоглолоо. Иймэрхүү харилцаа холбоо улам өргөн тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

     Ази, Европын тэргүүн нарын 11-р уулзалт удахгүй Улаанбаатар хотноо болох бөгөөд уг уулзалтад миний бие Ази, Европын олон орны тэргүүн нартай хамт оролцоно. Энэ жилд Ази, Европын дээд хэмжээний уулзалт байгуулагдсаны 20 жилийн ой тохиж байна. Энэ удаагийн уулзалтаар шинэ хэлбэрийн бүх талын түншийн харилцаа тогтоох үүрэг үорилтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, бие биеэ хүндэтгэх, найрсгаар зөвшилцөх зэрэг Ази, Европын дээд хэмжээний уулзалтын уламжлалаа бадруулан, эв санаа нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтод хамтдаа хандан, Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны шинэ шатанд дэвшин хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг талууд хүсэн хүлээж байна. Энэ нь Ази, Европын бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай юм. Зочлогч орны хувьд, Монголын тал уг  уулзалтын болоход маш их хувь нэмэр оруулсан. Уг уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

     Хятадын хуучин үгэнд: “Холын төрлөөс ойрын хөрш” гэдэг билээ. Бид харилцан чин үнэнчээр хандаж, гар гараа холбон урагшилбал, Хятад Монгол хоёр оны харилцааг улам эрчтэй хөгжүүлж, улам ойр дотно болгож, хоёр ард түмэнд улам аз жаргал эдлүүлэх нь гарцаагүй юм.

 

Улам ойр дотнын сайн хөрш сайн түнш болцгооё

     Миний бие удахгүй үзэсгэлэнт сайхан Монгол оронд айлчлах гэж байна. Хятад Монгол хоёр орон сайн хөрш, сайн түнш юм. Энэ айлчлалд би маш их найдлага тавьж байна.

     Хятадын ард түмэн Монголын тухай ярихад, эн тэргүүнд найрсаг зочинсог, асвар цайлган зан араншинтай монгол найз нөхөд санагдаж, хөвөө хязгааргүй өргөн уудам тал нутаг, уралдан давхилдах хөлөг морьд сэтгэлд буудаг билээ. Монгол улсын "Улаанбаатарын үдэш" хэмээх нэгэн дуунд "Охюу тэнгэрийн одод түгээд, орон байрын гэрэл цацраад", "Ижил хосын өргөө гэрээс, итгэл баярын аялгуу дуурсаад" гэж дуулдаг нь сайн сайхан, эвсэг зохицолт байдлын зураглал юм. Цуцалтгүй хичээл зүтгэлийн үрээр Монголын эдийн засаг нийгмийн хөгжил баярлууштай ололт амжилтуудад хүрч, ард иргэдийн амьдрал ахуй маш ихээр сайжирлаа. Улаанбаатар хот он сар тоолонд шинэчлэгдэн хөгжиж, амьжиргааны эрч хүч улам ихээр ундарч, орчин үеийн том хотын хөгжил дэвшлийн уур амьсгалаар бялхаж байна. Монголын ард түмний хөгжлийн ололт амжилтад Хятадын ард түмэн чин сэтгэлээсээ баярлаж байна.

     Хятад Монгол хоёр орон уул усаараа харилцан залгалдаж, эх газрын 4700 гаруй км хамтын хилийн шугамтай бөгөөд энэ нь Хятад улс болон хөрш зэргэлдээ орнууд хоорондын эх газрын хамгийн урт хамтын хилийн шугам юм. Найрсаг сайн хөршийн хувьд, хоёр орон соёл хүмүүнлэгийн холбоотой, ашиг сонирхлын харилцаатай байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдтай урагш ахисан байна. 2014 оны 8-р сард Си Зиньпин дарга Монгол улсад айлчилж, Монголын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн цаг үед дэвшин орсон билээ. Монгол улсад хийх миний энэ удаагийн айлчлалын зорилго бол хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ахиулж, хоёр орны найрамдлын холбоосыг улам чангалан, улам батжуулахын төлөө юм.

     Хөршийн харилцаа харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэлд тулгуурладаг. Харилцан хүндэтгэл, харилцан итгэлцэл бол хамтын ажиллагааны үүд хаалгыг нээх түлхүүр юм. Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнөөдрийн иймэрхүү шинэ төлөв байдалд хүрч чадсан нь хоёр орон стратегийн өндөрлөгөөс хоёр талын харилцааны хөгжлийн их чиг хандлагыг барьж чадсантай салшгүй холбоотой билээ. Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг баримтлан, эргэ тойрны улс орнуудтайгаа харилцахдаа элэгсэг дотно, чин үнэнч, харилцан хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх дипломат харилцааны үзэл ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Монголын харилцааг ямагт хөрш зэргэлдээ улс орнуудтай харилцах харилцааны чухал байранд тавьж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Монгол улс Хятад улстай харилцаа хөгжүүлэх явдлыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож, Хятад улсын чухал язгуурын ашгийн асуудал дээр Хятадын талыг дэмжидэг. Хятадын хуучин үеийн үгэнд: "Алсын хараа холын бодолтой байвал, аялалын зам саруул дардан байх болно" гэсэн мэргэн үг бий. Алсын хараа холын бодлоор их талыг сэтгэн бодолцох явдал нь хоёр орны харилцан итгэлцлийн үндэс суурь юм.

     Бээжин, Улаанбаатар тийм ч их хол биш. Өнгөрсөн хэдэн жилд хоёр орны удирдагчид "төрөл төрсөн" шиг ойр дотно харилцаж, Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хоорондоо харилцаа солилцоо, яриа хэлцлийн маш олон индэр байгуулав. Ирээдүйд хоёр талын өндөр дээд хэмжээний харилцаа холбоо, яриа хэлцэл улам бүр нягт болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орон бүр Ази тивийн хөгжиж байгаа улс орон юм. Монгол улсын олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй оролцох явдлыг Хятадын тал дэмжиж, Монгол улсын АПЕК-т элсүүлэх явдлыг дэмжинэ гэдгээ тодорхой илэрхийлж, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд Монгол улсын зохиромжтой хэлбэрээр оролцохыг дэмжиж, Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол улс элсүүлэх явдалд нээлттэй байр суурь баримталж байна. Хоёр орон НҮБ, Ази-Европын дээд хэмжээний уулзалт/ASEM/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал/CICA/ зэргийн хүрээнд эрчтэй хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлэн, Хятад Монголын харилцааг улам уудам саруул замаар түргэн хурдтай хөгжүүлэх ёстой.

     Хөршийн утга учир нь хамтран ажиллаж, хамтдаа хожиход байдаг. Хамтдаа хожих явдал бол өнө удаан хамтран ажиллахын тулгын чулуу юм. Өнгөрсөн 20 жилд Хятад Монголын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилтуудад хүрч, хоёр талын худалдааны хэмжээ 50 дахинаар өсөн нэмэгдэж, Хятад улс олон жил дараалан Монгол улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч орон болсоор ирсэн бөгөөд дэд бүтцээрээ харилцан холбогдож нэвтрэх, суурь аж үйлдвэр, хүрээлэн буй орчны хамгаалалт зэрэг салбарууд дахь хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй тэлэн өргөжсөн байна. Хятад улс хамтын ажиллагааны явцдаа харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримтлан, шудрагыг ашгаас чухалчилж, нөгөө талынхаа ашиг сонирхолд анхаарал тавьж, Монгол улсын хөгжилд чин үнэнч туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Хоёр талын хамтран байгуулсан Мэн Синь-Баянгал цементийн үйлдвэр, Улаанбаатарын нисэх онгоцны шинэ буудалд нэвтрэх хурдны шинэ зам зэрэг барилга байгууламжууд нь тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжилд амьжиргааны эрч хүч сэлбэсэн юм. Амгалангийн дулааны цахилгааны станц цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлснээр, олон монгол айл бүл дулаалгатай болсон байна. Монгол улс байгалийн нөөц баялгийн давуу талаа ашиглаж, уул уурхайн нөөц баялгийн салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрэв. Өнгөрсөн жилд Хятад улс Монголын хонь үхрийн махны экспортод зориулан зам суваг нээн өгч, Монголын “цэвэр байгалийн гаралтай мах”-ыг Хятадын хүнсний захад оруулсан юм. Монголын “Говь” маркийн ноолуурын бүтээгдэхүүн Хятад улсын зах зээлд борлуулга сайтай байдаг. Ажил хэрэгч хамтын ажиллагаа маань хоёр орны ард түмэнд ил тодорхой өгөөж хүртээж байна.

     Хятад Монгол хоёр орон Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилга болон “Талын зам” санаачилгыг холбох асуудлаар тохиролцоонд хүрч, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны орон зайг өргөжин тэлээлээ. Хоёр орон сэтгэл нэгдэн урагшилж, төмөр зам, авто зам, хилийн боомт гарцуудын дэд бүтцээрээ харилцан холбогдон нэвтрэх түвшнийг дээшлүүлэн, уул уурхайн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах, эрчим хүч хангах, малын гаралтай бүтээгдэхүүнийг тухайн нутагт нь боловсруулах зэрэг салбар дахь үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлбэл зохино. Бид худалдааны нөөц хүчээ тасралтгүй нээн ашиглаж, хоёр талын худалдааны цар хэмжээг байнга өргөжүүлэн тэлэх ёстой.

     Хөршийн хайр сэтгэлгээ нь бие биеэ харилцан гүн ойлгодогт оршдог. Соёл хүмүүнлэгийн харилцаа солилцоо нь сэтгэл санаагаа ойлгон мэдэлцэхэд тусгтай байдаг. 2015 онд Монголоос давхардсан тоогоор нэг сая иргэн Хятадад жуулчилсан байна. Энэ нь Монголын нийт хүн амын гуравны нэг хувьтай тэцсэн үзүүлэлт болсон юм. Хоёр орны ард түмний найрсаг харилцаанд хүмүүсийн сэтгэлийг хөдлүүлсэн үлгэр их олон гарсан билээ. 2014 онд Улаанбаатар хотын хоёр настай нэг банди аз бусаар галын осолд өртөн хүнд түлэгдэж, тахир дутуу болох аюулд тулгаран, Бээжин хотноо ирж эмчилгээ хийлгэсэн юм. Хятадын иргэд халуун сэтгэлээр харамгүй хандив өргөсний ачаар тэр банди хөл дээрээ зогсож чадан илааршсан байна. Энэ нь Хятадын ард түмний зүгээс Монголын ард түмэнд халуун дотноор хандаж буйн чин сэтгэлийн бодит зураглал болсон юм. Үүнтэй адилаар, 2008 онд Хятадын Вэньчуаньд хүчтэй газар хөдлөн онц их гамшиг болсон үед, Монголын ард түмэн тэр даруйд нь тусламжийн халуун гараа сунгаж, Монголын уран бүтээлчид үүнтэй холбогдуулан тусгайлан ая дуу зохиож бүтээсэн юм. Тэр дуунд: “Найзууд маань, та нар ганцаардан гансрахгүй, та нарт учирсан гашуун зүдүүрийг бид хуваалцан туулна”/орчуулга/ гэж дуулдаг байна. Энэ нь Монголын ард түмний зүгээс Хятадын ард түмэнд гүн зузаан найрсаг сэтгэлээр хандаж буйг харуулсан юм.

     Эсэлт тэнцсэн айраг амттай, сэтгэл таарсан анд найдвартай. Хоёр орны ард түмэн, ялангуяа залуу үеийнхэнд харилцааны улам олон нөхцөл боломж хангахын тулд, хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Өдгөө Монголоос Хятадад суралцаж буй оюутан сурагчдын тоо 10 мянга гаруй байгаа бөгөөд үүнд 7000 гаруйд нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг хүртэж байгаа юм. Монгол улстай хамтран эрдэм чадвартай хүмүүсийг олноор бэлтгэн хүмүүжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн Монголын иргэдийн Хятадад ирж бизнес эрхлэх, аялан жуулчлахад бид улам их тус дөхөм үзүүлэх бөгөөд Монголын улам олон найз нарын Хятад орноор аялан зугаалж, амран танилцахыг сайшааж байна. Саяхнаас Хятадын “Бээжин залуус” хэмээх олон ангит киног Монгол улсад телевизаар цацаж эхэлсэн бөгөөд Монголын урлагийн хамтлаг ч Бээжинд морин хуурын концерт тоглолоо. Иймэрхүү харилцаа холбоо улам өргөн тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

     Ази, Европын тэргүүн нарын 11-р уулзалт удахгүй Улаанбаатар хотноо болох бөгөөд уг уулзалтад миний бие Ази, Европын олон орны тэргүүн нартай хамт оролцоно. Энэ жилд Ази, Европын дээд хэмжээний уулзалт байгуулагдсаны 20 жилийн ой тохиж байна. Энэ удаагийн уулзалтаар шинэ хэлбэрийн бүх талын түншийн харилцаа тогтоох үүрэг үорилтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, бие биеэ хүндэтгэх, найрсгаар зөвшилцөх зэрэг Ази, Европын дээд хэмжээний уулзалтын уламжлалаа бадруулан, эв санаа нэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтод хамтдаа хандан, Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны шинэ шатанд дэвшин хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг талууд хүсэн хүлээж байна. Энэ нь Ази, Европын бүс нутгийн энх тайван, хөгжилд ашигтай юм. Зочлогч орны хувьд, Монголын тал уг  уулзалтын болоход маш их хувь нэмэр оруулсан. Уг уулзалт бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

     Хятадын хуучин үгэнд: “Холын төрлөөс ойрын хөрш” гэдэг билээ. Бид харилцан чин үнэнчээр хандаж, гар гараа холбон урагшилбал, Хятад Монгол хоёр оны харилцааг улам эрчтэй хөгжүүлж, улам ойр дотно болгож, хоёр ард түмэнд улам аз жаргал эдлүүлэх нь гарцаагүй юм.

 

 

Холбоотой мэдээ