Эрхүү хоттой хамтран сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-24 16:08:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, Эрхүү хотын Захиргаатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулав.


Сурагчид "Төрөлх нутаг" сэдвийн хүрээнд Монгол болон Оросын соёл, уламжлал, нутгийн байгаль, иргэд гэсэн санааг илэрхийлсэн бүтээлүүдийг туурвижээ

Уралдаанд Улаанбаатар болон Эрхүү хотын 200 гаруй сурагч бүтээлээ ирүүлсэн байна.







Холбоотой мэдээ