Халдварын тоо нийслэлд 155-аар буурчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-11-26 14:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 586 тохиолдол батлагджээ. Үүнээс нийслэл хотод 331, аймаг, орон нутагт 255 хүн бүртгэгдэж, зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй байна. Халдварын нийт тохиолдлын тоо өмнөх өдрөөс 125-аар багасжээ. Мөн нийслэл хот дахь халдварын тоо 155-аар, нас баралт 2-оор буураад байна.

ЭМЯ-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар халдвараар 6927 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас.

  • хөнгөн 2759,
  • хүндэвтэр 3130,
  • хүнд 889,
  • нэн хүнд 149 хүн
  • нас барсан 7 хүн байна.
  • Гэрийн хяналтад 13.899 хүн байна.

Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд хүн амын 69.5 хувь буюу 2.259.619 хүн, хоёрдугаар тунд хүн амын 66.1 хувь буюу 2.149.379 хүн, дархлаа сэргээх нэмэлт тунд 19 хувь буюу 621.950 хүн хамрагдаад байна. 



Холбоотой мэдээ