Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. 2021 оны 11 дүгээр сарын
27-ны 20.00
цагаас 11 дүгээр сарын 28-ны 20.00 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цасан
шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө
7-12 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Аймгийн
төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн
байна. 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг
хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-р
сарын
2-нд бүх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө
13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.