Улаанбаатарт 268, орон нутагт 125 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-30 11:02:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 393-аар нэмэгдлээ.

 

Энэ нь өчигдрийнхөөс 64 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд найман хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1930 хүн амиа алдсаныг бүртгээд байна.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 268 нь Улаанбаатар хотод, 125 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 26 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгдэв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5 645 хүний 109 нь нэн хүнд байдалтай байна.

 

Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан 10 853 хүн гэрийн хяналтад байгаа аж. 



Холбоотой мэдээ