Алтан үеийн хөнгөн хөгжмийн бүтээлүүдийг шинэчлэн найруулж тоглоно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-11-30 11:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын филармоноос хэрэгжүүлж буй “Эрхт Монгол” төслийн хүрээнд “Ганган Дагшаа” тоглолт 2021 оны 12 дугаар сарын 3,4-нд  болно.


Эстрадын урлагийн алтан үеийн хөнгөн хөгжмийн бүтээлүүдийг орчин цагийн жазз стандартад нийцүүлэн, шинэчлэн найруулж монгол хөгжим жазз урсгалтай хэрхэн уусан нэгдэхийг энэхүү тоглолт харуулах юм.  

Тоглолтод МУГЖ Б.Мөнхбаатар, СТА Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян, СТА, гоцлол хөгжимчин Ц.Нямгэрэл, Г.Ган-Эрдэнэ нар оролцоно.

Тоглолтын тасалбар 35 мянган төгрөг бөгөөд тасалбарыг Улсын филармонийн касс болон https://www.ticket.mn/event/1073/-ээс авах боломжтой.

Холбоотой мэдээ