Гадаадаас ирсэн иргэд тусгаарлах байранд нэг сая төгрөг төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2021-12-01 11:16:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавирусний “Омикрон” шинэ хувилбар  бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдэд дараах анхааруулгыг өгчээ.


Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана.

Тусгаарлах байрны төлбөр:

3 хүртэлх настай хүүхэд үнэгүй,

– 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг,

-13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг,


Унааны зардал:

– Том хүний зардал 20.000 төгрөг,

– 5 хүртэлх насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжид,

– 6-12 хүртэлх насны хүүхдийг 10.000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.

 Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг УОК-ын Нэгдсэн шуурхай штаб анхааруулж байна.

Холбоотой мэдээ