Амины орон сууцыг хялбар аргаар дулаалах аяныг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-01 15:36:08

Архангай /МОНЦАМЭ/. Жэрэс ОУБ-ын Архангай аймагт хэрэгжүүлж буй СЕМААТЕРР-II  төслөөс амины орон сууцыг хялбар шийдлээр дулаалах аяныг хэрэгжүүлэх гэж байна. 

Уг аяныг хэрэгжүүлэхийн тулд амины орон сууцны өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах судалгаа хийжээ. Судалгааг Эрдэнэбулган сумын амины орон сууцын барилгын бүтээцийн материал, эрчим хүчний хэрэглээ, дулааны эх үүсвэрийн төрлүүдийг тодруулах зорилгоор хийсэн байна. 

Ингэхдээ Цэцэрлэг хотын амины орон сууцуудыг байршлаас нь хамааруулан 3 бүсэд хувааж судалгаа явуулжээ. Нийт 172 амины орон сууцыг хамруулсан байна. Судалгааны дүгнэлтэд хэрэглэгчид дулааны зөв зохистой хэрэглээ болон дулааны тав тухтай нөхцөл нь барилгын хэрэгцээнд нийцсэн дулааны хэрэглээ юм гэдэг ойлголт муу байгаагаас болж халаалт муутай, эсвэл хэт халуун нөхцөлд дасан зохицож амьдарч, ажиллаж, мөн суралцаж байна гэжээ. 

Холбоотой мэдээ