Японд шатахууны үнэ буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-12-02 12:28:19

ТОКИО. /NHK/. Японд шатахууны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан буураад байна. Коронавирусний өвчлөл Европт төдийгүй дэлхий дахинд ахин нэмэгдэж болзошгүй байгаа нь нефтийн эрэлтэд нөлөөлнө гэх таамаглалаас шалтгаалан шатахууны үнэ ийнхүү буурч байна. 


Нефтийн мэдээллийн төвийн мэдээлснээр, даваа гаргийн байдлаар нэг литр шатахууны дундаж үнэ 168.6 иен /нэг ам.доллар, 50 цент/ байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 0.1 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч 2014 оноос хойших хамгийн өндөр түвшинд хэвээр байна.


АНУ, Япон тэргүүтэй орнууд стратегийн нөөцөөсөө нефть гаргах шийдвэр гарснаас хойш нефтийн фьючерс хэлцлийн үнэ буурч байгаа нь шатахууны үнэ буурахад мөн нөлөө үзүүлжээ.


Хэрэв “омикрон” хувилбарын тархалтын улмаас нефтийн үнэ буурвал шатахууны үнэ улам хямдарч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Мөн нефть олборлогч орнуудын өнөөдрийн уулзалтаас олборлолттой холбоотой ямар шийдвэр гарах нь олны анхаарлыг ихэд татаж байна. 

Холбоотой мэдээ