"Алтан бөмбөг"-ийн эзэн 12 дугаар сарын 12-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-02 13:20:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 2021 оны шилдгүүдээ тодруулах мөч ойртсоор байгаа бөгөөд "Шилдэг эрэгтэй тоглогч" ангилалд нэр дэвшиж байгаа 33 тоглогчийг байрлал тус бүрээр цувралаар танилцуулж байна.


Шилдэг 33 тоглогчийн эгнээнд бичигдсэн 3 хаалгач:








2021 оны "Бэлгэдлийн 11" болон "Оны шилдэг гоол" ангилалд санал хураалт явагдаад эхэлсэн бөгөөд уг номинацуудад www.altanbumbug.com сайтаар санал өгөх боломжтой.  


МХБХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 12-нд болж SPS телевизээр орон даяар шууд дамжуулах юм.


"Бэлгэдлийн 11"-т 1:4:4:2 гэсэн хувилбарын дагуу тоглогчдод санал өгөх ёстой. Нэг хаалгач, дөрвөн хамгаалагч, дөрвөн хагас хамгаалагч, хоёр довтлогч сонгож байж таны санал хүчинтэйд тооцогдох аж.


"Оны шилдэг гоол" ангиллын хувьд та энэ онд орсон уран гоолуудаас зөвхөн нэг гоолд л санал өгөх боломжтой. Санал хураалт 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 12 цаг 12 минутад хаагдана.

Холбоотой мэдээ