Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-02 14:32:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөллөө.


Тодруулбал, Д.Зүмбэрэллхамыг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилсон юм. Хуулийн дагуу дээрх хоёр албан тушаалд давхар ажиллах боломжгүй тул ийнхүү Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлж буй юм.


Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Тэрбээр, аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ