Нийслэлд 145 дугаар сургууль, 277 дугаар цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-12-02 15:50:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын 145 дугаар сургууль, 277 дугаар цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хүүхдүүд гэртээ ойр, тав тухтай орчинд сурч боловсрох боломжтой болж байна.


Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 20 айлын 9000 ам дөрвөлжин метр газрыг улсын төсвөөр чөлөөлж, 2018 онд барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард улсын комисс хүлээн авчээ.

 

Тус 145 дугаар сургууль 180 хүүхдийн суудалтай, 6 анги танхим, спорт заал, халуун хоол үйлдвэрлэл явуулах стандартын гал тогоотой баригдсан юм. Өнөөдрийн байдлаар 103 сурагч 20 багш ажилтантай хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

 

Цэцэрлэгийн тухайд 5 бүлэгт 120 хүүхэд суралцахад зориулагдсан бөгөөд 20 багш, ажилтан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хүүхэд багачуудаа хүлээн авч байна.


Холбоотой мэдээ