Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-12-04 08:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 04. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 30. Санчир гараг. Эрхтний тэнгэр одтой, гурван улаан мэнгэтэй, улаан нохой өдөр.


Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

Холбоотой мэдээ