“Үндэсний бичиг, өв соёл” уралдаанд 5593 төрийн албан хаагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-04 20:46:08

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын нэрэмжит Үндэсний бичиг, өв соёл” танин мэдэхүйн уралдаан 19 сум, албан байгууллагуудын дунд болж өнгөрлөө. Үндэсний бичиг, өв соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэх, хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан уг үйл ажмллагаанд 5593 төрийн албан хаагч оролцсон байна. Уралдааны шилдгээр дараах байгууллагууд шалгарсан бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд гардууллаа.

1. Хаягжилт, орчны тохижилт ангилалд:

1-р байр: Зүүнговь сум

2 байр: Өмнөговь сум

3-р байр: Тэс сумын цэцэрлэг

4-р байр: Улаангом сумын 7 дугаар цэцэрлэг

5-р байр: Түргэн сумын ЕБС  

2. Байгууллагын унших бичих чадварын ангилалд:

1-р байр: Нийгмийн даатгалын хэлтэс

2-р байр: 7 дугаар цэцэрлэг

3-р байр: Тэс сум

4-р байр: Өмнөговь сум

5-р байр: Статистикийн хэлтэс

3. Цахимд Монгол бичгээр бичих чадвар:

1-р байр: Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургууль

2-р байр: Бөхмөрөн сум

3-р байр: Баруунтуруун сум

4-р байр: Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургууль

5-р байр: Статистикийн хэлтэс тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ