Мөсөн авиралтын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-06 11:13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Karakorum ice festival” мөсөнд авиралтын цомын төлөөх тэмцээн Орхон голын Улаан цутгалангийн хүрхрээн дээр 2021 оны 12 дугаар сарын 4-5-нд болж мөсөнд авирагчид 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.

 

Тэмцээний дүнг танилцуулахад, мэргэжлийн, эрэгтэй хурдны төрөлд:

 

I байр: ОУХМ Д.Баасандорж, "Хайрхан аялагч" клуб

II байр: ОУХМ Н.Хэрлэн, "Сутайн бор" клуб

III байр: Спортын мастер Ч.Мандахбаяр, "УБ аялагч" клуб

 

Мэргэжлийн, эмэгтэй хурдны төрөлд:

 

I байр: Н.Сэлэнгэ, "Сутайн бор" клуб

II байр: Гэрэлчимэг, "УБ аялагч" клуб

III байр: Ц.Энхжаргал, "Саммит" клуб

 

Сонирхогчид, эрэгтэй хурдны төрөлд:

 

I байр: Б.Итгэл, "Сутайн бор" клуб

II байр: Б.Батчулуун, "Сутайн бор" клуб

III байр: Б.Амгалантөгс, "Сутайн бор" клуб

 

Сонирхогчид, эмэгтэй хурдны төрөлд:

 

I байр: Э.Баярчимэг, "УРСА" клуб

II байр: Б. Батцэцэг

III байр: М.Оюунчимэг, "УБ аялагч" клуб


Тус тэмцээний "KARAKORUM" цомын эзнээр "Хайрхан аялагч" клубийн тамирчин, ОУХМ Д.Баасандорж, "Сутайн бор" клубын тамирчин, спортын дэд мастер Н.Сэлэнгэ нар шалгарсан байна.



Холбоотой мэдээ