Хавсарсан өвчний оноштойгоор нэг иргэн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-07 16:36:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 48 эерэг тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 18313 болжээ. Мөн энэ хугацаанд нэг иргэн "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины хатгалгаа болон хавсарсан өвчний оноштойгоор нас барж, нийт нас баралт 54 бүртгэгджээ.

Өчигдөр аймгийн хэмжээнд 45 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Гэрээр, өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 89 хүн эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 6 тасагт 122 батлагдсан тохиолдол, 6 ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 32 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 283 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байгаа ажээ.

Гэрийн эмчилгээнд шинээр 67 тохиолдол нэмэгдсэн байна. Ковидын тасагт эмчлүүлж байгаа батлагдсан тохиолдлоос жирэмсэн 10, 17 хүртэлх насны 18 хүүхэд, маш хүнд нэг, хүнд 8, хүндэвтэр 39 хүн байна гэж аймгийн ЭМГ-ын Тандалтын албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ